Таеквондогийн дэлхийн аварга, Ази тивийн аварга, ОУХ-ний мастер, Монгол Улсын шигшээ багийн тамирчин Батбаярын Отгонбаярт хүндэтгэл үзүүллээ.

Баянхонгор аймгийн Жаргалант сумын уугуул, Таеквондогийн дэлхийн аварга, Ази тивийн аварга, ОУХ-ний мастер, Монгол Улсын шигшээ багийн тамирчин Батбаярын Отгонбаяр нь 2023 оны 08 дугаар сард Казакстан Улсын Астана хотод зохион байгуулагдсан дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, хүрэл медаль хүртэж, дэлхийн хошой аварга болсон амжилт гаргаж, нутгийн түмнээ баярлууллаа.

-Сум, орон нутгийн зүгээс тэмцээнд оролцох зардалд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ амжилт гаргасан явдалд баяр хүргэж, сумын удирдлагууд хүлээн авч, спортын их амжилтыг хүсч, хүндэтгэл үзүүллээ.

 

2023-09-13 00:00:00