БШУ-НЫ ДЭД САЙДААР АХЛУУЛСАН БАГ БАЯНХОНГОР АЙМАГТ АЖИЛЛАА.

БШУ-НЫ ДЭД САЙДААР АХЛУУЛСАН БАГ БАЯНХОНГОР АЙМАГТ АЖИЛЛАА.
Энэ сарын 11-13 ний өдрүүдэд Жаргалант, Заг, Гурванбулаг, Баянбулаг, Хүрээмарал, Бууцагаан сумдад Боловсрол шинжлэх ухааны дэд сайд Г. Ганбаярын ахалсан Засгийн газар,  яам, аймгийн боловсролын баг бүрэлдэхүүн ажиллаж шинэ сэргэлтийн бодлого, Боловсролын ерөнхий хуулийн танилцуулга мэдээлэл хийж, багш ажилтан суралцагчийн орчин нөхцөлтэй танилцаж байна. Байдраг сумын уулзалтад иргэд төрийн албан хаагчид 120 гаруй хүн оролцож сонирхсон асуултдаа хариулт авсан юм. Жаргалант сумын ЕБС-д 550, Цэцэрлэгт 200 гаруй хүүхдүүд сурч хүмүүжиж байна.

2023-09-15 11:35:52