Жаргалант сумын ахмадууд Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрт ДУУН ХАДАГТАЙ ЕРӨӨЛ тоглолтоо өргөн барьлаа.

☑Жаргалант сумын ахмад уран бүтээлчдийн "Дуун хадагтай ерөөл" концерт 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 18:00 цагт Баянхонгор аймгийн ХӨГЖИМТ ДРАМЫН ТЕАТР-т Баянхонгорчууддаа тоглолтоо өргөн барьлаа. 
☑МУСТА, яруу найрагч Д.Жавхлан, МУСТА, дуучин Д.Ганболд тэргүүтэй хүүхэд, залуусаа урлагаар дамжуулан хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж яваа олон сайхан уран бүтээлчид "Дуун хадагтай ерөөл" концертоо тоглосонд маш их баяртай байна.
☑Хүний хөгжил-Соёл хүмүүжлийн жилийн хүрээнд сумын Ахмадын хорооноос санаачилсан үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллаж буй аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Баянхонгор сумын Засаг дарга Г.Энхбаяр,  аймгийн Хөгжимт драмын театр, нутгийн зөвлөл Т.Амаржаргал, Ахмадын хороо, сумын ИТХ, ЗДТГ, Соёлын төв, Ерөнхий боловсролын сургууль, Эрүүл мэндийн төвийн хамт олондоо талархал илэрхийлье.

2023-09-27 18:00:01