БШУЯ-ны дэд сайд Г.Ганбаяр, аймгийн БШУГ-ын дарга Ж.Алтанцэцэг нараар ахлуулсан ажлын хэсэг Жаргалант сумд ажиллалаа.

Шинэ сэргэлтийн бодлого, боловсролын шинэчилсэн багц хууль, тогтоомжийг багш ажилтан, асран хамгаалагчдад танилцуулах, сургууль, цэцэрлэг, дотуур байрын орчин нөхцөлтэй танилцах ажлаар БШУЯ-ны дэд сайд Г.Ганбаяр, аймгийн БШУГ-ын дарга Ж.Алтанцэцэг нараар ахлуулсан ажлын хэсэг 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр тус сумын сургууль дээр ажиллаж үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлаар мэргэжлийн зөвлөгөө өгч, дэмжлэг үзүүлэн ажиллалаа. Энэ үеэр салбарын дэд сайдаасаа Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээ гардан авсан багш М.Эрдэнэчимэг, БШУЯ-ны Жуух бичгээ гардан авсан багш М.Балжинням нартаа баяр хүргэж, ажлын амжилт хүсье.

2023-09-12 14:35:00