Аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсээс "Төрийн бүтээмж ба үнэлгээ, мониторинг" арга зүйн зөвлөгөө өгөх, зөвлөн туслах, сайн туршлага солилцох арга хэмжээ, сургалтыг зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд Баян-Овоо, Галуут, Заг, Жаргалант, Эрдэнэцогт сумдын Засаг дарга, Тамгын газрын дарга, Санхүүгийн албаны дарга, Нийгмийн бодлогын мэргэжилтэн, ХАА-н тасгийн мэргэжилтэн, Хууль, эрх зүй хариуцсан мэргэжилтнүүд тус тус хамрагдлаа.

Ажил сайжруулах арга зүйн зөвлөгөө өгсөн аймгийн ЗДТГ-ын ТЗУХ, ХШҮ-ний хэлтсийнхэндээ ажлын амжилт хүсье. Мөн сургалт, арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан Жаргалант сумын ЕБС, Цэцэрлэг, Эрүүл мэндийн төвийн хамт олонд талархал илэрхийлье.

2023-11-09 14:00:00