2023 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага явагдаж дууслаа.

2023 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагын үеэр цэргийн албаны тухай хууль сурталчлах, залуучуудыг идэвхжүүлэх, цэрэг татлагын хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулсан алсын зайн шидэлт болон 3×3 сагсны тэмцээн зохион байгуулав. Тэмцээнд идэвхтэй, өрсөлдөөнтэй оролцож, 1 өдрийг спортоор хичээллэж өнгөрүүлсэн бүх залуучууддаа талархал илэрхийлье.

 3×3 тэмцээнд 8 баг оролцсоноос:

Тэргүүн байрт Хөндлөн булаг 3 дугаар багийн залуучууд

Дэд байрт Хөндлөн булаг 3 дугаар багийн Халиут баг

Гутгаар байр Нам толгой 1 дүгээр багийн залуучууд

Алсын зайн шидэлтийн тэмцээнд:

Тэргүүн байр Б.Жадамба

Дэд байр Б.Буян-Аривжих

Гутгаар байр Х.Эрдэнэбаяр нар тус тус шалгарч, шагнаж урамшууллаа.

2023-09-07 12:00:00