ЁС ЗҮЙГЭЭР МАНЛАЙЛЪЯ” ЗӨВЛӨГӨӨН, СПОРТЫН НААДАМД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

“ЁС ЗҮЙГЭЭР МАНЛАЙЛЪЯ” ЗӨВЛӨГӨӨН, СПОРТЫН БАГА НААДАМ

Спортын бага наадамд тус сумын ИТХ, ЗДТГ-ын хамт олон идэвхтэй, манлайлалтай оролцож, тэмцээний нийлбэр дүнгээр гутгаар байр эзэллээ.

  • Эрэгтэй волейболын тэмцээнд Н.Ганжаргал ахлагчтай баг тамирчид хүрэл медаль хүртэж, бусад бүх төрөлд зооноос гарсан амжилттай.

Төрийн албан хаагчдын ажлын уялдаа холбоог сайжруулах, харилцан туршлага солилцох, сахилга хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх, ур чадвар, бүтээлч санал санаачилга, тасралтгүй хөгжих боломжийг дэмжих, манлайллыг нэмэгдүүлэх зорилго бүхий зөвлөгөөн, спортын нөхөрсөг 5 төрөлт тэмцээн 2024 оны 01 дүгээр сарын 04, 05-ны өдрүүдэд Баянхонгор аймагт зохион байгуулагдсан.

Биднийг дэмжин, сэтгэл гаргаж, хамтран ажилласан Цагдаагийн хурандаа Баатарын Оюутболд, ИТХ-ын Төлөөлөгч Гришийн Энхбаяр, Жаргалант сумын уугуул, хувиараа бизнес эрхлэгч Дэмбэрэлийн Тэрбиш нартаа талархал илэрхийлж, ажил, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Хичээл зүтгэл гаргаж, төрөл тус бүр дээр амжилттай оролцсон хамт олондоо баяр хүргэж, улам их амжилт хүсье. Энэ эрчээрээ бүхий л ажил үйлс, амжилт нь өөдөө, бүтэмж дүүрэн байх болтугай.

бичвэр нарын зураг байж магад

волейбол, кларнет ба хүмүүс нарын зураг байж магад

8 хүн ба бичвэр нарын зураг байж магад

бичвэр нарын зураг байж магад

2024-01-07 12:00:00