БАРИМТ ТҮҮХИЙГ БАЯЖУУЛНА.

Хөдөө аж ахуйн сайдын 1983 оны А/81 дүгээр тушаалаар "Байдраг үүлдэр" нэрээр батлуулж, МУ-ын малын генетик нөөцийн санд чамаар хэвшлийн хонийг бүртгүүлжээ. Чамаар үүлдрийн хонины ноос нь Эрдэнэт хивсний гол түүхий эд юм. Байдраг үүлдрийн хонь бий болгоход ХАА-н ухааны дэд доктор, гавъяат мал зүйч Ц.Арвий, ЭШ-ны туслах ажилтан П.Мягмаржав болон бусад үе үеийн удирдлагууд, мал зүйч, малын эмч, мэргэжилтнүүд, малчдын нөр их хөдөлмөр шингэсэн болно.

Сумын ИТХ-ын Төлөөлөгч А.Нанзаа тухайн үеийн түүхэн баримтыг сумын орон нутаг судлах танхим, музейд хадгалуулахаар ирүүлсэн байна.

бичвэр нарын зураг байж магад

2024-01-22 12:00:00