Аймгийн "Гэмт хэргээс урьдчилан ажлыг зохицуулах салбар зөвлөл"-өөс зохион байгуулсан "Зөвийг үлгэрлэе" уралдаанд сумын Засаг даргын Тамгын газрын хамт олон гутгаар байр эзэллээ.

Авлигын эсрэг хууль, тогтоомжийг сурталчлах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, шударга ёсны үзэл санааг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулсан "Зөвийг үлгэрлэе" уралдаанд байгууллага, хамт олноо төлөөлөн, идэвхтэй оролцсон албан хаагч нартаа БАЯР ХҮРГЭЕ.

2024-01-23 12:00:00