Сумын хөдөөгийн багуудаар өвлийн явуул судалгаа, цасны хэмжилтийн ажлыг хийж гүйцэтгэлээ

Жаргалант сумын хөдөөгийн 3 багт өвлийн явуул судалгаа, цасны хэмжилтийн ажлыг 1-р сарын 23-25 ны өдрүүдэд хийж гүйцэтгэлээ. Баг тус бүрт 10 цэгт цасны зузаан, 5 цэгт цасны нягт тодорхойлох хэмжилт хийж, цасны дундаж зузаан, хунгар, гуу жалган дахь цасны зузаан, хөрийн зузааныг хэмжив.

Нам толгой 1-р багт цасны дундаж зузаан 15см, гуу жалгандаа 30-50см, хөрийн зузаан 2см, цасны нягт 0,17г/см3.

Өлзийт өндөр 2-р багт цасны дундаж зузаан 17см, гуу жалгандаа 40-60см, хөрийн зузаан 4см, цасны нягт 0,19г/см3.

Хөндлөн булаг 3-р багт цасны дундаж зузаан 18см, гуу жалгандаа 60-110см, хөрийн зузаан 5см, цасны нягт 0,19г/см3 байна. Дээрх 3 цэгийн орчимд цаснаас дээш цухуйх ургамал байхгүй байна.

1 хүн, цанаар гулгах ба хойд туйл нарын зураг байж магад

уулын цанын зам ба хойд туйл нарын зураг байж магад

хойд туйл ба уулын цанын зам нарын зураг байж магад

2024-01-24 15:22:22