"Алдарт эх"-ийн 1, 2 дугаар зэргийн одонд хамрагдах эхчүүдийн анхааралд
  • Эхийн гараар бичсэн өргөдөл
  • Эхийн болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийг баталгаажуулсан хуулбар /Хүүхдийн нэрийн зөрчилтэй бол албан ёсны тайлбар хавсаргах
  • Хүүхэд 16 нас хүрч иргэний үнэмлэх авсан байсан ч төрсний гэрчилгээний хуулбарын заавал хавсаргана.
  • Хүүхэд иргэний үнэмлэх авахаар захиалга өгсөн байгаа тохиолдолд багийн Засаг даргын тодорхойлолт
  • Эх болон хүүхэд иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн тохиолдолд иргэний үнэмлэхний лавлагаа, төрсний гэрчилгээ үрэгдүүлсэн тохиолдолд төрөлтийн лавлагаа
  • Хэрэв хүүхэд нас барсан бол нас барсан тухай гэрчилгээний хуулбар эсвэл архивын лавлагаа
  • Насанд хүрээгүй хүүхдийг эрүүл энх бойжиж байгааг батлах багийн Засаг даргын тодорхойлолт
  • Үрчилж авсан хүүхдийн тухайд 3 хүртэлх насанд өргөж авсныг батлах төрсний гэрчилгээ болон үрчлэлтийн гэрчилгээний хуулбар, гэрчилгээ байхгүй тохиолдолд төрөлтийн лавлагаа болон үрчлэлтийн лавлагаа
  • Холбогдох хуулийн дагуу хамгийн бага хүүхэд нь 1 нас хүрсэн байх
  • Анкет бөглөх /Нийгмийн ажилтнаас авна/
  • 1-р зэргийн одон авах эхчүүд 2-р зэргийн одонгийн хуулбарыг авч ирэх

Одонгийн материалыг 2024 оны 03 дугаар сарын 01-ны өдөр хүртэл хүлээн авна.

Холбогдох утас: 80068929

2024-02-01 00:00:00