АЙМГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.МӨНХСАЙХАН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГА, СУМДЫН ЗАСАГ ДАРГА НАРТАЙ 2022 ОНД ХАМТРАН АЖИЛЛАХ ҮР ДҮН, ХАРИУЦЛАГЫН ГЭРЭЭГ БАЙГУУЛЛАА

Баянхонгор аймгийн Төсвийн ерөнхийлөн захирагч Д.Мөнхсайхан хэрэгжүүлэгч агентлаг болон сумдын гүйцэтгэлийн төлөвлөгөөг хянаж, төрийн байгууллагуудын дарга, төсвийн шууд захирагч нартай 2022 онд хамтран ажиллах үр дүн, хариуцлагын гэрээг аймгийн удирдах ажилтны зөвлөгөөний үеэр буюу 2022.02.27-ны өдөр байгууллаа.

Тус хамтран ажиллах гэрээ нь хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд хамтран ажиллах, хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, бүх шатны байгууллагад ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг чангатгах, иргэдэд хүргэх, төрийн болон нийгмийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх зорилготой.

Энэхүү гэрээний биелэлтээр тухайн агентлаг байгууллага, сумын 2022 оны ажлын үр дүн гүйцэтгэлийг үнэлэх юм.

2022-02-27 17:00:00