Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XV хуралдаан 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хуралдлаа.

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XV хуралдаан 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хуралдлаа.

Хуралдаанаар:

1. Улсын Их Хурлын сонгуулийн хэсэг байгуулах тухай хэлэлцэж, дараах байдлаар тогтоов.

  • Нам толгой 1 дүгээр баг-Багийн төв
  • Өлзийт өндөр 2 дугаар баг-Багийн төв
  • Хөндлөн булаг 3 дугаар баг-Багийн төв
  • Эмээл толгой 4 дүгээр ба Соёлын төвийн спорт зал

2. Хамтарсан багийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай хэлэлцэж, сумын Засаг даргаар ахлуулсан 13 хүний бүрэлдэхүүнтэй байгуулав.

3. Малын шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний 2023 оны төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцэж, 2024 оны төлөвлөгөөг батлав.

4. Малын тоо толгойн албан татварын хувь хэмжээ тогтоох тухай хэлэлцэж, сумын хэмжээнд өвөлжилт хүндэрсэн тул малчдын амьжиргааг дэмжих зорилгоор татварыг 0 (Тэг) төгрөгөөр тогтоов. Тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдсэн өдрөөс мөрдөж эхэлнэ.

5. Сумын төсөвт байгууллагуудын 2023 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ.

3 хүн ба бичвэр нарын зураг байж магад

2024-02-17 00:00:00