Хортон мэрэгч устгах ажил зохион байгууллаа.

Бэлчээрийн хортон мэрэгч үлийн цагаан оготнотой тэмцэх ажлын хэсэг сумын Засаг даргын Захирамжаар 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдан ОНХсангийн хөрөнгө 10.0сая оруулалтаар 2 тн бактержуулсан будаагаар Намтолгой 1–р багийн Их, бага дөт, давсан тал, баян хөндий, Өлзийт-Өндөр 2 дугаар багийн Дэвхэний бэл, Тос, Намын хоолой зэрэг газруудад нийт 4000 га талбайд хортон мэрэгч устгах ажлыг зохион байгуулсан. Үлийн цагаан оготно устгалын ажилд 1 дүгээр багийн 27, 2 дугаар багийн 23 иргэн оролцож 88 хувийн гүйцэтгэлтэй ажилласан.

2022-04-20 15:00:00