Жаргалант ЕБС-ийн 68 үеийн сурагчид эрдмийн баяраа тэмдэглэн өнгөрүүллээ.

2024 оны 04 дүгээр сарын 12. Жаргалант ерөнхий боловсролын сургуулийн 68 дахь үеийн сурагчид  нэг хичээлийн жилд сурсан мэдсэнээ сургуулийн захиргаа, багш нар, эцэг эх, асран хамгаалагчид, номын ах эгч нар, үе тэнгийнхэндээ тайлагнаж, эрдмийн баяраа тэмдэглэн өнгөрүүллээ. А-Я үсэгт тайлагдан, 1-100 хүртэлх тооны бүтцийг танин, үеийн найзуудын дунд дасан зохицож, суралцаж, хөгжиж, төлөвшиж байгаа хийгээд, сургуулийн соёлоор дамжуулан нийгмийн харилцааны анхны дадлуудыг амжилттайгаар эзэмшиж байгаа Д.Нандинцэцэг багштай 1а анги, Б.Сайханцэцэг багштай 1б ангийн шавь нартаа амжилттай суралцаж байгаад нь баяр хүргэж, эрдмийн оргилд хүрэхийн өлзийт ерөөлийг өргөе.

2024-04-12 00:00:00