Хээлтүүлэгчийн суурьт ангилалт хийлээ.

Бог малын хээлтүүлэгчийг эх сүргээс нь ялган 2 суурьт хуц 215, ухна 145 нийт 360 хээлтүүлэгчийг тус тус мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамруулан ялган суурьлаад байна.

Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал үржлийн албаны мэргэжилтэн Тэгшбаяраар ахлуулсан ажлын хэсэгтэй хамтран 2022 оны 05 дугаар сарын 04-05-ны өдрүүдэд бог малын хээлтүүлэгчийн  2 суурийн хуц 215, ухна 145, нийт 360 хээлтүүлэгчид ангилалтыг хийж ашиг шимийн үзүүлэлтийг тогтоолоо.

Мал сүргийн сайн чанарын хээлтүүлэгчийн сан бүрдүүлэх чиглэлээр Завхан аймаг Сартуул үүлдэрийн 100 хуц мөн Бөмбөгөрийн Өлзийт голын Улаан омгийн 8 ухна, Увс аймгийн Баяд үүлдэрийн 40 хуц тус тус хээлтүүлэгчээр ашиглаж байна.

2022-05-09 12:30:00