Үндсэн цэс
- Нүүр
- Сумын тухай
- Нутгийн удирдлага
- ЗДТГазар
- Мэдээ
- Эрх зүйн акт
- Шилэн данс
Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд суваг дагуу 1 газарт 1000 ширхэг хайлаас мод тарих ажилд албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийг татан оролцуулж, мод тарих талбайг хувиарлан өгч ажиллалаа. Мод тарих ажилд 9 байгууллагын 125 хүн оролцож, модны нүх ухах ажилд бага оврын трактортай 1 иргэнд 55 литр дизель түлш, элс, бууц, бор шороо татах ажилд 11 удаа явж 75 литр дизель түлш, иргэн Д.Мөнхбаатарт мод авчирсаны зардалд 80 литр АИ-92 бензин, хайс хамгаалалт хийх төмөр тор, шон, төмөр утасны зардалд жолооч Б.Сайнжаргалд 120 литр АИ-92 бензин, модон шон 55 ширхэг, 2 боодол төмөр утас худалдан авахад 1,180,000 төгрөг, шонгийн нүх ухаж, суулгах ажилд 2 иргэнийг түр ажлын байраар хангаж ажиллуулан тус бүр 250,000 төгрөгөөр урамшуулан ажиллалаа.