ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ"-т дуудлага худалдаанд оролцохыг урьж байна.

Жаргалант сумын Засаг даргын 2024 оны А/97 дугаар захирамжаар Жаргалант сумын төвд доорх 6 байршилд газар эзэмших эрхийн гэрчилгээт цахим дуудлага худалдааг зарлаж байна.

Дуудлага худалдаа нь 2024 оны 09 дугаар сарын 09-ны өдөр ЦАХИМ хэлбэрээр явагдах тул оролцохыг хүссэн иргэн, аж ахуйн нэгжүүд 2024 оны 09 сарын 02-ны өдрөөс 09 дугаар сарын 08-ны өдрийн 15 цаг хүртэл MLE.MN веб сайтаар орж дараах бичиг баримтыг бүрдүүлэн илгээнэ үү.

1. Иргэний үнэмлэхний хуулбар /улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/

2. Дэнчин болон тэмдэгтийн хураамж төлсөн баримт

3. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл

4. Дуудлага худалдаанд аж ахуйн нэгжийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгжээс олгосон итгэмжлэл

Оролцогчид газрын дуудлага худалдааны дэнчингийн үнийг Төрийн сан банк 100030000967 /Газрын дуудлага худалдааны орлого/ дансанд тэмдэгтийн хураамж 12500 төгрөгийг Төрийн сан банк 100031000941 /Бх.БХ Улсын тэмдэгтийн хураамж/ тоот дансанд тушаана.

2024-08-06 00:00:00