ШИНЭ СУРГУУЛИЙН БАРИЛГА БАРИГДАЖ ЭХЛЭВ.

2024 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 8,2 тэрбум төгрөгийг төсөвт өртөг бүхий 250 хүүхдийн сургуулийн барилга баригдахаар төрийн худалдан авах үйл ажиллагааны газар тендрийг зарлан "Алегротовер констракшн" ХХК шалгарч ажлаа эхлэхээр боллоо.Монгол уламжлалаараа өнөөдрийн сайн цагийг сонгож, сургуулийн удирдлага, багш, ажилчид, ахмад багш нарын төлөөлөл, сурагчид, аймаг, сумын удирдлагууд хамтран "Шинэ сургууль"-ийн шав тавих ёслолыг зохион байгуулав.Энэ томоохон бүтээн байгуулалтыг барьж бүтээхэд сэтгэл зүтгэлээ нэгтгэсэн сумын нутгийн зөвлөлийн гишүүд, үе үеийн бүх төгсөгчид, аймаг сумын удирдлагууд, сургуулийн захирлаар ажиллаж байсан Б.Саранцэцэг, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Энхбаяр нартаа гүн талархал илэрхийлье.Сум орон нутгийн минь хүүхэд багачууд эрдэм номтой, эх орондоо хэрэгтэй, аав ээждээ ачлалтай, ард олондоо энэрэлтэй дэлхийн хүмүүс болох болтугай.

7 хүн ба бичвэр нарын зураг байж магад

2024-10-10 00:00:00