Аймгийн Засаг даргын нэрэмжит аймгийн аварга шалгаруулах "Цэрэг спортын-ДӨЛ 2024" цогцолбор тэмцээнд амжилттай оролцлоо.

Аймгийн аварга шалгаруулах тэмцээнд жил бүр тогтмол оролцож, 2022 онд Батлан хамгаалах сайдын нэрэмжит Цэрэг спортын Дөл Улсын аварга шалгаруулах цогцолбор тэмцээнд амжилттай оролцож байсан ЕБС-ийн багш, сурагчид маань энэ жил мөн л сайхан амжилт гаргалаа.

Эрэгтэй баг тамирчид тусгай байр, эмэгтэй баг тамирчид дэд байр эзэлсэн. Тэмцээнд амжилттай сайн бэлтгэж оролцсон багш, сурагчдад баяр хүргэж, сурлага, спорт, хөдөлмөрийн их амжилтыг хүсэн ерөөе. /Бэлтгэсэн багш ЕБС-ийн Биеийн тамирын багш Ж.Батзориг/

Тэмцээнд байр эзлэх нь чухал ч- ТҮҮНЭЭС чухал зүйл нь хүүхдүүд цэрэг, эх орны тухай ойлголт эзэмших явдал юм.

ДӨЛ ТЭМЦЭЭНИЙ ЗОРИЛГО НЬ:

Зөвхөн цэрэг-спортоор хязгаарлагдахгүйгээр танин мэдэхүй, түүх, соёл уламжлал, урлаг, сайн үйлс гээд олон зүйлийг багтаадаг.

-Ирээдүйд эх орноо хамгаалах залуусыг бие бялдар, сэтгэл зүй талаас нь бэлтгэхээс гадна "Ёс суртахуун, соёл уламжлал, монгол бахархал, өв соёл, урлаг, түүх гээд өргөн хүрээнд харж, өв тэгш иргэнийг бэлтгэх нь зөв юм."

-Эрүүл саруул, ёс суртахуунтай, Монгол түүх, уламжлалаа дээдэлдэг, эх оронч үзэл сэтгэлгээтэй, багаар ажиллах чадвартай, бие биеэ гэсэн сэтгэлтэй хүмүүсийг төрүүлж гаргах нь тэмцээний гол зорилго оршино.

ХАМТРАН АЖИЛЛАСАН ЗДТГ, ЕБС

 

2024-10-02 00:00:00