СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ТОНОГЛОГДСОН LAND CRUISER 78 АВТОМАШИНТАЙ БОЛОВ

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте нар 2025 оны 01-р сарын 09-ний өдөр Баянхонгор аймагт ажиллаж, эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаатай танилцлаа.

Бүрэлдэхүүнийг аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан хүлээн авч уулзан, орон нутгийн эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа, хэтийн төлөвийн талаар санал солилцож, Нэгдсэн эмнэлгийн шинэ амбулаторийг улсад жишиг байдлаар хөгжүүлэхэд хамтран ажиллахаар болжээ.

ЭМЯ-аас зудын өндөр эрсдэлтэй байгаа Жаргалант сумын иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэхэд анхаарч, эмнэлгийн яаралтай тусламжийн зориулалтаар тоноглогдсон Land Cruiser 78 автомашиныг нийлүүлснийг манай Эрүүл мэндийн төвийнхөн хүлээн авсан байна.

2025-01-11 12:35:00