Шагайн харвааны оны аварга

"Амин сүлжээ" ХХК захирал Аймгийн гоц мэргэн Д.Лхагважавийн нэрэмжит сумын аварга шалгаруулах шагайн харваа тэмцээн 1 сарын 18 нд болж тэмцээнд аймаг сумаас ирсэн 12 баг оролцож тэргүүн байранд Жаргалант сумын Аймгийн гоц мэргэн Д.Лхагважав ахлагчтай баг дэд байранд Хүрээмарал сумын Батбаяр ахлагчтай баг гутгаар байранд баянхонгор аймгийн Батзаяа ахлагчтай баг тус тус шалгарлаа. Хувийн цуваа харваанд тэргүүн байранд Онцгой байдлын газрын харваач Нямочир дэд байранд заг сумын харваач Түвдэндорж гутгаар байранд баянхонгор аймгийн Дорждалай нар шалгарлаа.Уг тэмцээнийг ивээн тэтгэж явуулсан Аймгийн гоц мэргэн Д.Лхагважав ахдаа баярлалаа. Оноо нь мэргэн хараа нь хурц уухай нь цээл байх болтугай.

2025-01-18 11:25:00