Төрийн удирдлагын бүтэц, бүрэлдэхүүн

2025 оны 01 дүгээр сарын байдлаар ЗДТГ-т ХАА-н тасгийн 2 мэргэжилтэн, Байгаль орчны албанд 3 байгаль хамгаалагч, Газрын даамал 1, Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан 1, Цэцэрлэгт арга зүйч 1, Хөгжмийн багш 1, Ерөнхий боловсролын сургуульд Монгол хэл, бичгийн багш 1, Англи хэлний багш 1, Цагдаагийн тасагт олон нийтийн байцаагч 1, Эрэн хайх аврах салбарт жолооч 1, аврагч 2 орон тоонд хүний нөөц дутагдалтай байна. Сумын Засаг даргын зүгээс иргэдийг ажлын байраар хангах бодлогын хүрээнд цаашид төрийн албан хаагч ажил хавсран гүйцэтгэдэг байдлыг дэмжихгүй байх бодлогыг баримталж, эдгээр сул орон тоонд хуулийн хүрээнд томилгоог хийлгэн ажиллуулах зорилтыг тавьж ажиллаж байна.

2025-01-18 12:45:00