СУМЫН ЗАСАГ ДАРГААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ХӨДӨӨД АЖИЛЛАЛАА

Сумын Засаг дарга Б.Саранцэцэг, багийн Засаг дарга Ч.Цэдэвсүрэн, багийн эмч Г.Батзаяа, ХАА-н тасгийн мэргэжилтэн Б.Лхам-Осор, жолооч Ц.Ганхуяг нар 1-р багаа бүрэн тойрч ажиллан, иргэд малчидтайгаа уулзаж төрийн үйлчилгээг үзүүллээ. Биднийг ажиллах хугацаанд 1-р багийн 3 өрх Бөмбөгөр сумын нутагт отор нүүдэл хийж явсан байсан бол манай сумын 1-р багийн нутагт Галуут сумаас 10 өрх айл отроор өвөлжиж байв. Малын бэлчээр муудаж байгаа зарим газраас малчид сум дотроо отор нүүдэл хийж эхэлсэн байна. Хамгийн сайшаалтай нь 1-р багийн малчид маань гар хадлан, өвс тэжээлээ харьцангуй сайн бэлдэж, өвөлжилтийн бэлтгэлээ базаасан байна. Малчдаас бог малын эцэг мал хариуцагчийн хариуцлагыг өндөржүүлэх, нутаг бэлчээр ашиглалтын асуудлуудыг зохицуулах, худаг уст цэг, хоршооны талаарх асуултууд их гарч байгааг анхааран, орон нутгийн бодлого шийдвэрт тусган хэрэгжүүлж эхэллээ.

2025-01-19 10:40:00