ЖАРГАЛАНТ СУМЫН ГАМШГААС ХАМГААЛАХ АНХНЫ ТУСЛАМЖИЙН НӨХӨРЛӨЛИЙН БАГТ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ

Баянхонгор аймгийн Улаан загалмайн хороо нь 2024 оны 22,23-ны өдрүүдэд ЖАРГАЛАНТ сумын анхан шатны хороонд  багаар ажиллан аргазүйн зөвлөгөө өгч, гамшгаас хамгаалах анхны тусламжийн нөхөрлөлийн баг болох СДИ 15 гишүүнд гамшгаас хамгаалах, бэлэн байдлаа хангах, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, дасан зохицох, даван туулах Бэлэн Бай модуль сургалт, Анхны тусламжийн сургалтууд орж эхэллээ. Монголын Улаан загалмайн нийгэмлэгээс зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор эрсдэлтэй сумдын зарим малчдад хүмүүнлэгийн тусламж хүргэх ажлыг хэрэгжүүлж байна. Уг арга хэмжээг өнөөдөр манай сумд Баянхонгор аймгийн дунд шатны хорооноос зохион байгуулж, анхан шатны хорооны гишүүдийг сургаж дадлагажуулах, хүмүүнлэгийн тусламжийг сонгогдсон 14 өрхөд хүргэх ажлыг гүйцэтгэлээ. Тусламжийн багцад өвс тэжээл худалдан авахад зориулсан 550000 төгрөгийн бэлэн мөнгө болон малын арчилгааны бүтээгдэхүүнүүд багтсан болно. Малчин түмэн минь өвлийг эрсдэл багатай туулж, урин хавартай золгох болтугай.

2025-01-22 16:00:00