умын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 2 дугаар хуралдаан

 

Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцүүлж батлууллаа.

1. Хоршоо хөгжүүлэх сангийн тайлан

2. Хоршоо хөгжүүлэх сангаас олгох зээлийн дээд хэмжээ, 2025 онд төсөл сонгон шалгаруулах тов зарлах тухай-Хоршоо хөгжүүлэх сангаас олгох зээлийн дээд хэмжээг 70,0 сая төгрөгөөр батлав. Хоршоо хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах зөвлөлийн хурлыг 2024 оны 04 дүгээр сарын 01, 10 дугаар сарын 01-ний өдөр тус тус зарлан хуралдуулахаар шийдвэрлэв.

3. Хөрөнгөд эзэмшигч тогтоох тухай

Сумын 2024 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр бэлтгэсэн 17 нэрийн 357921508 төгрөгийн хөрөнгийг холбогдох байгууллагын дансанд бүртгэв.

4. Малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг тогтоох тухай-Малчин, мал бүхий этгээдийн нэг толгой малд ногдуулах албан татварын хэмжээг малын төрөл тус бүрээр дор дурдсанаар тогтоов.

-Адуу 700

-Үхэр 700

-Тэмээ 0

-Хонь 300

-Ямаа 500

5. Сумын 2024 оны хөгжлийн төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцэж, тодорхой үр дүнд хүрсэн /82,1 хувь/ гэж дүгнэлээ.

6. Сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэж баталсан.

7. Сумын газар зохион байгуулалтын 2024 оны төлөвлөгөөний биелэлт, Газар зохион байгуулалтын 2025 төлөвлөгөө

8. Сумын 2024 оны төсвийн гүйцэтгэл, 2024 оны төсөв

2025-01-02 10:00:00