Алдарт эхийн одон авах журамд нэмэлт өөрчлөлт орлоо.

Тухайлбал Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж 2 сарын 6-нд тус журмд нэмэлт өөрчлөлт оруулсан байна.

Алдарт эхийн одонгоор шагнах журмын 2.3.2 дахь хэсэгт “Эх хүсэлт гаргасан бол нэг ба түүнээс дээш настай нас барсан хүүхдийг Алдарт эхийн одонгоор шагнах хүүхдийн тоонд хамруулж болно” гэжээ.

Ийн өөрчлөлт оруулснаар хүүхэд нь нэг нас хүрээд нас барсан ээжүүд Алдарт эхийн одонгоор шагнуулах материалаа харьяа сум дүүрэг, хороондоо өгөх боломжтой болжээ. 

бичвэр нарын зураг байж магад

тасалбар таслагч ба бичвэр нарын зураг байж магад

бичвэр нарын зураг байж магад

2025-02-10 00:00:00