Сумын аварга малчдын шагналыг гардууллаа.

Жил бүрийн сар шинийн босгон дээр хөдөө аж ахуйн салбарын аваргуудыг тодруулан шагнадаг уламжлалтай. 

Буян үйлдэгч хэмээх усан бар жилийн босгон дээр сумын "Аварга малчин" -аар Нам толгой 1 дүгээр багийн малчин Бямбасүрэнгийн Ууганбаяр, Өлзийт өндөр 2 дугаар багийн малчин Бавуугийн Нацагдорж, Хөндлөн булаг 3 дугаар багийн малчин Батын Пүрэв нарын гэр бүл  шалгарч  сумын удирдлагууд шагналыг гардуулж өглөө.

2022-03-01 17:13:44