Малчид төлчдийн зөвлөгөөн-2025 он

Малчид, төлчдийн зөвлөгөөнд 4 багийн 300 гаран малчин оролцлоо. Зөвлөгөөнийг нээж Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Мөнхжаргал, Засаг дарга Б.Саранцэцэг нар үг хэллээ.

Зөвлөгөөнд:

-Аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаяр Аймаг орон нутгаас барьж буй бодлого шийдвэр, хэрэгжүүлж буй томоохон ажил арга хэмжээ

-Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, ЗДТГ-ын ХБТХОХ-ийн дарга Г.Энхбаяр Сум орон нутагтаа хийж хэрэгжүүлж байгаа ажил арга хэмжээ, цаашид төлөвлөсөн ажил

- Мал эмнэлгийн газрын ахлах мэргэжилтэн Ж.Өлзийжаргал Мал амьтны халдварт өвчний өнөөгийн нөхцөл байдал, мал эмнэлгийн хэрэгжүүлж буй ажил үйлчилгээ

- Хүнс хөдөө аж ахуйн газрын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга М.Эрхэмбаяр Хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн цаашид анхаарах асуудал

- Нийгмийн даатгалын газрын Тэтгэвэр тэтгэмжийн хэлтсийн дарга П.Болормаа Малчид руу чиглэсэн Нийгмийн даатгалын багц хууль болон холбогдох бусад хууль тогтоомж сэдвүүдээр малчдад мэдээлэл өгч сонирхсон асуултанд хариулт өгч ажиллаа.

Мөн УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг баян Байдраг нутгийн зон олондоо видео мэндчилгээ хүргэлээ.

2025-02-08 00:00:00