ХОГ ХАЯДЛЫГ ЭХ ҮҮСВЭР ДЭЭР НЬ ЯЛГАН АНГИЛЖ ХЭВШИE

2024 онд: Хог тээврийн автомашиныг шинэчлэн; гүн карьeрийг 2 удаа гаргаж; хуучин хог хаягдлыг дарж булшлах ажлыг гүйцэтгэж, олон нийтийн оролцоотойгоор гол горхи, хөдөөгийн багуудын хог хаягдал; малын сэг зэмийг цэвэрлэж, хог төвлөрүүлэх талбайн хайс хамгаалалтыг сайжруулсан.

~"Хамжихгүй бол амжихгүй аян"-ыг зохион байгуулж; эрх зүйн боловсрол олгох сургалтыг нийт иргэдэд хүргэж ажилласан.

2025 онд:

~Эх дэлхийгээ хайрлан хамгаалах; иргэн бүрийг хогоо ялган ангилах дадал хэвшлийг олгох эрх зүйн сургалт сурталчилгаа зохион байгуулах ажлыг төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх;

~Ялган ангилах цэг байгуулах;

~Сайн туршлага судлах;

~Хог хаягдлын талбайг цэвэрлэх; дарж булшлах зориулалттай ковш худалдан авах;

~Хог хаягдал прeсслэгч; шил бутлагч төхөөрөмж худалдан авах ажлуудыг төлөвлөсөн.

Төлөвлөгөөт үйл ажиллагааны хүрээнд: Байгаль орчны хяналтын Улсын байцаагч; EБС-ийн Насан туршийн боловсролын нэгжийн багш нар хамтран сургалт; нөлөөллийн үйл ажиллагааг эхлүүлээд байна.

ИРГЭН БҮР ХУУЛИАР ХҮЛЭЭСЭН ҮҮРГЭЭ ХЭРЭГЖҮҮЛЖ; ХОГ ХАЯГДЛАА ЯЛГАН АНГИЛЖ ХЭВШИE

БАЙГАЛЬ ОРЧНОО ХАЙРЛАН ХАМГААЛЦГААЯ

2025-02-13 15:20:00