Үндсэн цэс
- Нүүр
- Сумын тухай
- Нутгийн удирдлага
- ЗДТГазар
- Мэдээ
- Ил тод байдал
- Эрх зүйн акт
- ЗДТГ-Нэгж албууд
“Хэрэглэгчийн эрхийг дээдэлье” сарын аяны хүрээнд сумын Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах салбар хорооноос хамтарсан ажлын хэсэг сумын төвд үйл ажиллагаа явуулж буй 9 худалдааны төв, дэлгүүрүүдэд хяналт, шалгалтын ажил зохион байгууллаа.
Уг үйл ажиллагааны хүрээнд:
Шалгалтын явцад нийт 51 нэр төрлийн 324 хүнсний бүтээгдэхүүний хугацаа нь дууссан нь тогтоогдсон тул буцаалт хийх болон устгах хугацаатай үүрэг өгч ажиллалаа.
Хэрэглэгч та бүхэн худалдан авалт хийхдээ бүтээгдэхүүний хадгалалтын горим алдагдсан эсэх, хадгалах хугацаа нь дууссан эсэхийг сайтар шалгаж худалдан авалт хийхийг зөвлөж байна.
ТАНЫ ЭРҮҮЛ МЭНД-ТАНЫ СОНГОЛТООС
