ТАЙЛАНГИЙН ХУРАЛ-2025 оны 02 дугаар сарын тайлангийн хурал болж өндөрлөв.

Хуралд:

~Сумын Засаг дарга

~Засаг даргын орлогч

~ЗДТГ-ын дарга

~Багийн Засаг дарга нар

~Төсөвт байгуулагын дарга; эрхлэгч нар

~Цагдаагийн тасаг; Цаг уурын өртөө, НТБН-ийн багш, Нийгмийн эрүүл мэндийн ажилтан, Эрчим хүчний салбарын албан хаагчид тус тус оролцож, 02 дугаар сард хэрэгжүүлсэн ажлын тайланг танилцуулж, ирэх сард төлөвлөсөн ажлуудыг танилцууллаа.

Төрийн үйлчилгээ, төлөвлөлт, ажлын сахилга хариуцлагыг сайжруулах талаар сумын Засаг дарга зөвлөмж өгч, 03 дугаар сарын "Нэрэмжит сар"-ын ажлыг эрчимжүүлж, санаачлагатай ажиллахыг үүрэг болголоо.

2025-02-27 00:00:00