Тайлангийн хурал болж, 03 дугаар сард хэрэгжүүлсэн ажлын тайланг танилцуулж, ирэх сард төлөвлөсөн ажлууд, цаашид хамтран хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөлөө.

2025 оны 03 дугаар сарын тайлангийн хурал болж өндөрлөв.

Хуралд:

~Сумын Засаг дарга

~Засаг даргын орлогч

~ЗДТГ-ын дарга

~Багийн Засаг дарга нар

~Төсөвт байгуулагын дарга; эрхлэгч нар

~Цаг уурын өртөө; харилцаа холбооны салбарын албан хаагчид тус тус оролцож; 03 дугаар сард хэрэгжүүлсэн ажлын тайланг танилцуулж; ирэх сард төлөвлөсөн ажлууд; цаашид хамтран хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөлөө.

Сумын Засаг дарга: Төлөвлөсөн үйл ажиллагааны чанар; гүйцэтгэлд ахиц гаргаж; төрийн албан хаагчийн ёс зүйг баримтлан; зөрчилгүй ажиллахыг баг; байгууллагын удирдлагуудад үүрэг болгов.

04 дүгээр сард хөдөөгийн багуудад төрийн үйлчилгээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүргэх;

Төрийн албан хаагчдын зөвлөгөөн зохион байгуулах, шинэтгэлээр түүчээлсэн төрийн алба аяны хүрээнд төлөвлөгөө гарган ажиллах;

 "Нэрэмжит сар"-ын ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу иргэд, төрийн албан хаагчдыг эрүүл амьдралын хэв маяг, идэвхтэй хөдөлгөөнд уриалах;

ЭКО сум, иргэн бүр байгаль хамгаалагч байх зорилтын хүрээнд соён гэгээрүүлэх сургалт сурталчилгаа, нөлөөллийн ажлыг эрчимжүүлэх;

8 хүн, хичээл хийж буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад

2025-03-27 00:00:00