Аймгийн Засаг даргын нэрэмжит цэрэг спортын “Дөл -2025” цогцолбор тэмцээнд тэргүүн байр эзэллээ.

Аймгийн Засаг даргын нэрэмжит цэрэг спортын “Дөл -2025” цогцолбор тэмцээнд Биеийн тамир-Эрүүл мэндийн багш С.Батцэцэгийн удирдан чиглүүлсэн баг тамирчид Тэргүүн байр эзэлсэн амжилтыг үзүүллээ. Уг тэмцээнд 10-11 дүгээр ангийн 13 суралцагч оролцлоо. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулах ирээдүйн эх орончдыг төлөвшүүлэх, тэдний бие бялдар, сэтгэл зүй, ёс суртахууны хүмүүжлийг хөгжүүлэх зорилготой цэрэг спортын "Дөл-2025" цогцолбор тэмцээн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүдээ шалгарууллаа.

2025-05-10 00:00:00