Бид иргэдээ сонсож шийднэ аяны хүрээнд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна.

“Бид иргэдээ сонсож, шийднэ” аяны хүрээнд ГАЗРЫН ХАРИЛЦААТАЙ холбоотой асуудлаар иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх, иргэдийн санал хүсэлтийг авах нээлттэй хаалганы өдөрлөгийг 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 10:00 цагаас сумын "Иргэний танхим"-д зохион байгуулах тул иргэд та бүхнийг ирж үйлчлүүлэхийг урьж байна.

Нээлттэй хаалганы өдөрлөгт Баянхонгор аймгийн ГХБХБГ-ын

  • Газрын удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Должинсүрэн,
  • Кадастрын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Жаргалмаа,
  • Суурь судалгаа, газрын мониторинг хариуцсан мэргэжилтэн Б.Нармандах,
  • Жаргалант сум хариуцсан газрын даамал Б.Отгончимэг нар иргэдэд үйлчилнэ.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: (Б.Отгончимэг-88299983)

2025-05-08 00:00:00