Хог хаягдлын менежментийг сайжруулах ажлын хэсэг байгуулагдлаа.

Хог хаягдлын тухай хуулийн 4.1.7-д заасан: хог хаягдлыг дахин ашиглах, сэргээн ашиглах, дахин боловсруулах, шатаах, устгах, булшлах зорилгоор төрөлжүүлэн ялгаж хог хаягдлыг бууруулах зорилгоор гэж заасны дагуу хог хаягдал ангилан ялгах цэг байгуулна. Орон нутгийн хөгжлийн сангийн 10 сая төгрөгний үнэ бүхий хогийг ялган ангилан цэг байгуулна.

Нутгийн иргэд та бүхэн байгаль орчны бохирдлыг бууруулах, багасгах, хог хаягдал ангилан ялгахад идэвхтэй оролцож, санал бодлоо хуваалцаж хамтран ажиллахыг уриалж байна. Цэвэрхэн орчин бүрдүүлэхэд ИРГЭН таны оролцоо чухал.

2025-05-14 00:00:00