Төрийн албан хаагчдын зөвлөгөөн болж өндөрлөлөө.

Энэ оны төрийн албан хаагчдын нэгдсэн зөвлөгөөн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр амжилттай болж өндөрлөлөө. Зөвлөгөөнөөр Төрийн албаны шинэтгэл, чанарын шилжилт түүнтэй холбогдох сум орон нутгийн бодлого төлөвлөлт, Төрийн албан хаагчдыг гэмт хэрэг, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь, Төрийн байгууллагын сайн туршлага, үр дүнгээс, Бодлогын баримт бичгийн тайлагналт, цаашид анхаарах асуудлууд сэдвээр Засаг дарга Б.Саранцэцэг, Сум дундын Цагдаагийн тасгийн дарга, хошууч Б.Алтангадас, ЕБС-ийн захирал М.Болор-Эрдэнэ, ЗДТГ-ын дарга Б.Өнөрбаяр нар илтгэл хэлэлцүүлж, сумын Засаг дарга төрийн байгууллагуудтайгаа хамтран ажиллах гэрээг байгууллаа. Зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжөө үр дүнтэй хэрэгжүүлж, төрийн албаны нэр хүндийг өндөрт өргөн ажиллахыг нийт төрийн албан хаагчдадаа уриалж, амжилт хүсье.

2025-05-13 00:00:00