Эмээл толгой 4-р багийн иргэдийн нийтийн хурал зохион байгуулагдлаа.

Эмээл толгой 4-р багийн иргэдийн нийтийн хурал 2025 оны 05 дугаар сарын 19 ны өдөр зохион байгуулагдлаа. Хурлын хуралдаанд 70 иргэн оролцов. Хурлыг багийн иргэдийн нийтийн хурлын дарга Н.Соронзонболд удирдаж хурлыг албан ёсоор нээж эхлүүлсэн. Сумын Засаг дарга Б.Саранцэцэг иргэдэд суурин газрын төлөвлөгөө болон бусад цаг үеийн мэдээлэл өглөө. Багийн иргэдийн нийтийн хурлаар ирэх 2026 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлуудыг танилцуулж хэлэлцүүлэн хуралд оролцож байгаа иргэдийн олонхийн саналыг авсан дараах ажлуудыг эрэмбэллээ.

1 . Цэцэрлэг , сургуулийн нийтийн хоолны зарим тоног төхөөрөмжийг шинэчлэх - 55

2 . Эрүүл мэндийн төвийн эхо аппаратыг солих , шаардлагад нийцүүлэх - 54

3 . ЕБС - ийн анги танхимын ширээ сандалын хүрэлцээг нэмэгдүүлэх - 47

4 . А бүсэд байрладаг байгууллага, айл өрхийн ундны усны холболтыг шинэчлэх - 46

5 . Махны үйлдвэр , зоорь барих - 42

6 . Хүүхдийн тоглоомийн талбай шинээр барих - 42

7 . Байгалийн ухааны туршилтын танхим лабортори байгуулах-42

8 . Гудамж лагер хорооллын цахилгааны хүчдэлийг сайжруулах, нэмэлт шугам татах - 38

9 . Хог ангилан ялгах төвийг байгуулах , ажлын байрны орчин бүрдүүлэх - 38

10 . Эрэн хайх аврах салбарын алба хаагчдын байрны АЦБ-г шийдвэрлэх - 38

11 . Нохой , муур цөөрүүлэх - 35

12 . Соёлын төвийн байрны сантехникийн шинэчлэлийн засварын зураг төсөв - 35

13 . Өвчтөний судас тодруулагч - 35

14 . Орчин үеийн шаардлагад нийцүүлж виртуал анги байгуулах- 35

15 . Авто машины зогсоол, явган хүний зам, дугуйн зам тавих-34

16 . Хөх нуур, Байдраг голын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд шаардлагатай дэд бүтэц , хог хаягдлыг шийдвэрлэх - 34

17 . Сумын төвийн гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх сайжруулах - 32

18 . Харилцаа холбооны шинэ технолгои нэвтрүүлэх, интернэт хурдыг сайжруулах - 32

19 . Сумын спорт заалны дулаан алдагдлыг бууруулах засвар тохижилт хийх - 31

20 . Баяр наадмын зардал - 31

2025-05-21 00:00:00