Хөдөө аж ахуйн тооллого-2022

Хөдөө аж ахуйн салбарт үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж байгууллага, иргэний нэгдсэн тооллого 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 2022 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд улс, орон даяар явагдаж эхэллээ. 

Хөдөө аж ахуйн салбарт үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж байгууллага, иргэний нэгдсэн тооллогыг зохион байгуулахаар тус сумаас 2 тоологч бэлтгэгдэн сургалтад хамрагдаж, 256 малчин, мал бүхий өрх, газар тариалан эрхэлдэг 2 аж ахуйн нэгж, мал аж ахуй эрхэлдэг 2 аж ахуйн нэгж хамрагдах юм байна.

2022-06-20 12:19:36