Үндсэн цэс
- Нүүр
- Сумын тухай
- Нутгийн удирдлага
- ЗДТГазар
- Мэдээ
- Ил тод байдал
- Эрх зүйн акт
- ЗДТГ-Нэгж албууд
Энэ онд сумын бодлого, төлөвлөлттэй холбоотой хэд хэдэн томоохон ажлууд хийгдэж байна. Үүнд: 1.Сумын хөгжлийн дунд хугацааны бодлогын баримт бичгийг боловсруулах- Засаг дарга, ЗДТГ боловсруулж буй- 5 жил мөрдөгдөнө. 2.Нутаг дэвсгэрийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө- Улаанбаатар хотын Виктор мэп ХХК гүйцэтгэж буй- ирэх 8 жилд мөрдөгдөнө. 3.Төв, суурин газрын зохион байгуулалтын төлөвлөгөө- Улаанбаатар хотын Өсөн үржих констракшн ХХК гүйцэтгэж буй- ирэх 20 жилд мөрдөгдөнө. 4.Сумын төвийн шинэчлэл төслийн ТЭЗҮ буюу зураг төсөв. Эдгээр бодлого, төлөвлөлтүүдэд иргэдийн оролцоог хангах, хийгдсэн ажлын төслийг тэдэнд танилцуулж, санал авах, засан сайжруулах зорилгоор иргэдийн нэгдсэн хурлыг энэ сарын 16-ны өдөр сумын Соёлын төвд зохион байгуулж 300 гаруй иргэн оролцлоо. Хурлаар Жаргалант сумын хөгжлийн бодлого төлөвлөлт сэдэвт илтгэлийг сумын Засаг дарга Б.Саранцэцэг, Бүсчилсэн хөгжлийн бодлого ба сумын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудлууд сэдэвт илтгэлийг аймгийн Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Энхбаяр нар хэлэлцүүлж, сумын төлөвлөлтийн ажлуудыг гүйцэтгэж байгаа компаниуд хийгдсэн ажлын төслөө иргэдэд танилцуулж, санал авлаа. Мөн энэ үеэр дулаан үйлдвэрлэгч Эко дулаан ХХК-ны захирал Хүрэлхуяг иргэдтэй уулзаж, бодит нөхцөл байдал ба цаашдын төлөвлөлтөө танилцуулав.