Чанарын удирдлагын олон улсын ISO 9001/ 2015, MNS ISO 9001/2016 стандартыг нэвтрүүлэх ажлыг сумын Төсвийн байгууллагууд эхлүүлээ.

Чанарын удирдлагын олон улсын ISO 9001/ 2015, MNS ISO 9001/2016 стандартыг нэвтрүүлэх ажлыг Жаргалант сумын төсвийн байгууллагууд 2025 оны 05 дугаар сарын 01-ээс эхлүүлж байна. Уг стандартыг нэвтрүүлснээр байгууллагуудын үйл ажиллагааны чанар сайжран, иргэн төвтэй бүтээгдэхүүн, үйлчилгээ рүү шилжих бөгөөд 2026 онд магадлан итгэмжлэлдээ хамрагдах төлөвлөгөөтэй ажиллаж эхэллээ. Бэлтгэл ажлын хүрээнд 2025 оны 04 дүгээр сард 8 төрийн албан хаагч ISO менежер, дотоод аудитын сургалтад хамрагдан гэрчилгээгээ авсныг сумын Засаг дарга гардуулж, амжилт хүслээ. Орон нутагтаа дэлхийн стандартыг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавих эдгээр албан хаагчид маань өнгөрсөн 7 хоногоос байгууллагуудад сургалт мэдээллээ өгч, төлөвлөлтөө хийж, ажлаа эхлүүллээ.

2025-05-16 00:00:00