Үндсэн цэс
- Нүүр
- Сумын тухай
- Нутгийн удирдлага
- ЗДТГазар
- Мэдээ
- Ил тод байдал
- Эрх зүйн акт
- ЗДТГ-Нэгж албууд
"Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангаргаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн Төрийн жинхэнэ албан хаагчид тангараг өргөдөг.
Өргөсөн тангарагтаа үнэнч байж, авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид хариуцлагатай төрийн албыг төлөвшүүлэхийн төлөө хамтран зүтгэж; түүх бүтээн ажиллаж байгаа хамт олондоо болон нийт төрийн албан хаагч та бүхэнд тэмдэглэлт өдрийн мэндийг хүргэе.
Тухайн цаг хугацаа түүхийг бүтээж байдаг...
Төрийн албанд ажиллаж; нийгмийн баталгаагаар хангагдаж ажилладаг хэдий ч бид бүхэн ямар ч ажилд албан тушаалын тодорхойлолт харгалзахгүй чин сэтгэлээсээ зүтгэсээр ирсэн. Та бүхнийхээ хөдөлмөр; зүтгэлээр өнөөдрийн орон нутгийн хөгжил; бодлого; үйл ажиллагаа түүх болон бичигдсээр байна.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолоор жил бүрийн 6 дугаар сарын 23-ныг “Төрийн албаны өдөр” болгон тэмдэглэж байхаар 2003 онд шийдвэрлэжээ.