Үндсэн цэс
- Нүүр
- Сумын тухай
- Нутгийн удирдлага
- ЗДТГазар
- Мэдээ
- Ил тод байдал
- Эрх зүйн акт
- ЗДТГ-Нэгж албууд
Жаргалант сумын анхны Засаг дарга Д.Ундмаа дарга хувийн зүгээс "Байдрагийн гол" дууг боржин чулуун суурьтай, гантиг чулуун дээр сийлүүлж, 4 багийн зааг нутаг Байдрагийн голын хөвөөнөө хүндэтгэлтэйгээр байрлууллаа.
Байдрагийн гол дууны үгийг төрийн шагналт, яруу найрагч, Баянхонгор аймгийн Баацагаан сумын уугуул, "Хүрэн морь" найраглалын зохиолч Ч.Лхамсүрэн гуай зохиож, Баянхонгор аймгийн уугуул, төрийн шагналт хөгжмийн зохиолч Г.Бирваа гуай аяыг зохиож; төрийн шагналт, ардын жүжигчин Г.Хайдав гуай анхлан дуулсан байдаг.
Алдарт Байдрагийн гол нь Баянхонгор аймгийн 3 том голын нэг Бөөнцагаан нуурт цутгадаг, мөрөнгийн энтэй Байдрагийн голоо нутгийн түмэн олон эрт үеэсээ хайрлан хамгаалж ирсэн.
Домог түүх арвинтай, үерлэсэн үедээ ч сүрдмээр дээ
Сумын удирдлагууд болон Соёлын төвийн хамт олон нээлтийн үйл ажиллагаанд оролцож, нутаг усны дуугаа дуулж, Байдрагийн голоо, "Байдрагийн гол" дууг мөнхлөн бүтээсэн Д.Ундмаа даргад хүндэтгэл үзүүллээ.
Хүрэлцэн ирсэн ахан дүүс, ахмад буурлуудад хөшөө бүтсэн түүх, хөшөөний ард сийлсэн түүхэн агуулга бүхий зураг дүрсийг нэг бүрчлэн тайлбарлан, нутгийн түмэн олондоо эв найртай, эрүүл энх, сайн сайхан байж, зуун зуунд ерөөгдөж явахын ерөөлийг өргөлөө.
Нутаг усны түмэн олондоо сайн сайхан бүхнийг билэгдэн, энэхүү хөшөө дурсгалыг бүтээсэн Д.Ундмаа дарга таны гэр бүл, үр хүүхдүүд, ахан дүүст нь энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Нутгийн уул, ус ивээж явах болтугай.
ЖАРГАЛАНТ СУМ ИТХ, ЗДТГ 2025.07.18