"Архигүй үлгэрлэе" аяны хүрээнд

Жаргалант сум дахь цагдаагийн хэсгээс "Архигүй үлгэрлэе" аяны хүрээнд "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль", "Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль" сэдвээр иргэд, ЕБСургуулийн ахлах, дунд ангийн сурагчдад сургалт зохион байгуулж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх гарын авлага, сэрэмжлүүлгийг тараалаа.

Мөн  ЕБС-ийн ахлах, дунд ангийн сурагчдын дунд "Архи согтууруулах ундааны хор уршиг" сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг зохион байгуулж, тус уралдаанд нийт 31 эсээ ирүүлж ахлах, дунд ангийн сурагчдаас тус бүрээр 1, 2, 3, -р байр шалгаруулж, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.

 

СУМЫН ЦАГДААГИЙН ТАСАГ

2022-06-09 10:00:00