Үндсэн цэс
- Нүүр
- Сумын тухай
- Нутгийн удирдлага
- ЗДТГазар
- Мэдээ
- Ил тод байдал
- Эрх зүйн акт
- ЗДТГ-Нэгж албууд
Жаргалант сумын Залуучуудын хөгжлийг дэмжих зөвлөл, Засаг даргын тамгын газар, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Г.Энхбаяр, сумын ИТХ-ын төлөөлөгчид хамтран "Жаргалантын залуус" чуулга уулзалтыг зохион байгууллаа.
Залуучуудыг бие даан амьдрах, нийгэм, эдийн засгийн эрсдэлээс хамгаалахад нь чиглэсэн мэдээлэл сургалтуудыг өгч, тэдэнд улс орны болон орон нутгийнхаа хөгжлийн бодлого төлөвлөлтийг танилцуулснаар шийдвэр гаргалтад оролцох, нөлөө үзүүлэх, бодлогын хэрэгжилтийг хамтран зохион байгуулах, биелэлтэд нь хяналт тавих боломжийг бүрдүүлэх, тэдний идэвх санаачилгыг өрнүүлэн нийтэд тустай сайн дурын үйл ажиллагааг зохион байгуулах, бүтээлийн үзэсгэлэн гаргах, өөрийгөө хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зорилготой урлаг спортын олон талт үйл ажиллагааг зохион байгуулсан уг арга хэмжээнд Жаргалант сумын харьяатай 180 гаруй залуу оролцож 3 өдрийн туршид хамтдаа хөгжлөө.