Жаргалант сум дахь Цагдаагийн тасгийн барилгын шав тавих ёслолын арга хэмжээ боллоо.

 Жаргалант сум дахь Цагдаагийн тасгийн барилгын шав тавих ёслол болж, ёслолын үйл ажиллагааг Аймгийн Цагдаагийн газрын дарга, Жаргалант нутгийн унаган хүү, Цагдаагийн хурандаа Б.Оюутболд нээж, сумын Засаг даргын орлогч Д.Ганзориг, барилгын үйл ажиллагааг гүйцэтгэхээр тендерт шалгарсан "Хорол багана констракшн" ХХК-ий удирдлагууд үг хэлж, лам хуврагууд лус савдгаа аргадан ном айлдлаа.  Цагдаагийн тасгийн барилгын шав тавих ёслолын үйл ажиллагаанд аймаг, сумын Цагдаагийн газрын төлөөлөл, нутгийн иргэдийн төлөөлөл, гүйцэтгэгч компаний төлөөллүүд оролцлоо.

Цагдаагийн тасгийн барилга нь улсын төсвийн 600 сая төгрөгөөр баригдах бөгөөд 2022 онд эхний 157 сая төгрөгийн хөрөнгө оруулалт шийдэгдсэн байна. Гэсэн хэдий ч уг ажлын гүйцэтгэгчээр шалгарсан "Хорол багана констракшн" ХХК-ий удирдлагын зүгээс 2022 ондоо багтаан барилгыг бүрэн дуусгахаар хичээн ажиллахаа илэрхийллээ.

2022-05-06 15:00:00