ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ БОЛЛОО.

Үндэсний соёлоо дээдэлсэн, байгалийн унаган төрх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалан хойч үедээ өвлүүлсэн, эдийн засгийн төрөлжилт, дагналт, хоршилт бүхий ногоон үйлдвэрлэлийг хөгжүүлж, бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэгдсэн, хүн амын нутагшилт, суурьшлын тогтвортой тогтолцоотой, өрсөлдөх чадвартай бүсийг харьцангуй тэнцвэртэйгээр хөгжүүлэх зорилгын хүрээнд:

~Монгол Улсын Их Хурлын 2024 оны 64 дүгээр тогтоолоор батлагдсан "Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал"-ыг сурталчлан таниулах бүсийн сургалтыг Жаргалант сумд зохион байгуулж, Заг сум, Гурванбулаг сумын удирдлагууд, холбогдох албан тушаалтнууд хамрагдлаа.

Дээрх сургалтыг Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Бүс орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг зохион байгууллаа.

нэг буюу түүнээс олон хүн нарын зураг байж магад

2025-11-01 00:00:00