Аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс ТАЛАРХАЛ хадгалууллаа.

Монгол Улсын Төрийн албаны Зөвлөл -ийн дарга Б.Баатарзоригоор ахлуулсан ажлын баг  Баянхонгор аймагт ажиллаж,   Канад улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтарсан төслийн хүрээнд “Төрийн албан хаагчийн шударга, зарчимч байдал ба стратегийн баримжаатай хүний нөөцийн удирдлага” сэдэвт сургалтыг зохион байгуулж,  тус сургалтад сумын Засаг дарга Д.Мөнхжаргал, Тамгийн газрын дарга Б.Өнөрбаяр нар оролцлоо.

Сургалтын үеэр "Ёс зүй, хандлага зөвтэй төрийн алба аян"-ыг идэвхжүүлэн, аяны хүрээнд тавьсан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлж, санаачлагатай ажилласан Жаргалант сумын төрийн албан хаагчдыг урамшуулан, аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс ТАЛАРХАЛ хадгалууллаа.

2022-06-22 12:23:24