Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 6 дугаар хуралдаан болж өндөрлөлөө.

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 6 дугаар хуралдаан 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 10 цагт Иргэний танхимд эхлэв. Хуралдаанд 21 Төлөөлөгч оролцох ёстойгоос 19 Төлөөлөгч оролцов.

Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ.

1. Хоршоо хөгжүүлэх сангаас олгох зээлийн дээд хэмжээ, 2026 онд төсөл сонгон шалгаруулах тов зарлах тухай-Хоршоо хөгжүүлэх сангаас олгох зээлийн дээд хэмжээг 80,0 сая төгрөгөөр батлав. Хоршоо хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах зөвлөлийн хурлыг 2026 оны 04 дүгээр сарын 01, 10 дугаар сарын 01-ний өдөр тус тус зарлан хуралдуулахаар шийдвэрлэв.

2. Сумын 2025 оны хөгжлийн төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцэж, тодорхой үр дүнд хүрсэн /87,5 хувь/ гэж дүгнэлээ. Мөн 2026 оны хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцэн батлав.

3. Сумын газар зохион байгуулалтын 2025 оны төлөвлөгөөний биелэлт, Газар зохион байгуулалтын 2026 төлөвлөгөөг батлав.

4. Сумын 2025 оны төсвийн гүйцэтгэл, 2026 оны төсөв хэлэлцэн батлав.

5. Сумын ИТХ-ын зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн даргаар Д.Мөнхжаргал, гишүүдэд Б.Түмэнжаргал, Д.Сайнбилэг, П.Баярсайхан, Д.Уртнасан, Ч.Цэдэвсүрэн, Б.Гарьдсоном нарын 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулав.

6. Хөрөнгөд эзэмшигч тогтоох тухай

Сумын 2025 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр бэлтгэсэн 18 нэрийн 311428,000 төгрөгийн хөрөнгийг холбогдох байгууллагын дансанд бүртгэх шийдвэр гаргав.

7. Сумын суурин газрын хөгжлийн төлөвлөгөөний танилцуулга хийгдэв.

 

2025-12-19 18:29:00