Жаргалант нутгийнхны шүтээн Сүмбэн цацал хайрхны тахилга

Чин сүжигт номун хааны лам нар ирж Жаргалант нутгийнхны шүтээн Сүмбэн цацал хайрхныг тахилаа.

Монголчууд уул овоо, ус булаг бүхэн эзэнтэй гэж үздэг. Тэрхүү эзэн нь энгийн нүдэнд үл үзэгдэх боловч бодол сэтгэлд хүртэгдэх далдын бодит чанартай гэж үздэг юм. Тэгээд ч уул овоо болгон шүлэг магтаалтай, зан үйлтэй байдаг. Уул овоогоо тахиж залбирал, магтаал, дуудлагаа зориулснаар хур бороо орох, солонго татах зэрэг байгалийн зохистой үзэгдэл болно гэж сүсэглэн залбирдаг ажээ.

2022-06-02 09:50:00